Monday, April 11, 2011

Бусдад татагддаг сонирхолтой 10 шинж


Энэ хорвоо дээр төгс хүн гэж байдаг болов уу? Тэр хүн бүх талаараа бүх хүнд таалагддаг болов уу? Магадгүй энэ шалтгаанаас үүдэн төгс сайхан хүн гэж байдаггүй байж болох юм. Учир нь хүн хүний сонирхол ондоо, бүгд өөр өөрийн нүдээр бусдыг хардаг. Мэдээж гадаад гоо сайхан давуу эрхтэй гэдэг ч үг яриа, үйл хөдлөл, бодол сэтгэл, боловсрол хүмүүжил зэрэг олон арван хүчин зүйлийг бид өөр өөрсдийн өнцгөөс хардаг, сонгодог. Хэн нэгэн бүсгүй, залууд та татагдлаа гэхэд өөрийн чинь сонирхолд нийцэх олон сайхан дур татам байдлыг нь олж харсан болоод л тэр. Тэгвэл эдгээрээс зарим нэг хүмүүст таалагддаг хамгийн сонирхолтой дур татам шинжүүдийг оруулж байна.

1.Хэлбэр муутай шүд

Сайхан инээмсэглэлд татагдахгүй хэн байх билээ. Гэхдээ хамгийн сайхан шүдтэй, хамгийн хөөрхөн бүсгүй таны урдаас инээмсэглэж байвал та шүдний ооны реклам үзэж байж болох юм Хэлбэр муутай, хайш яйш шүдийг хөөрхөн, секси гэж үздэг хүмүүс байдаг юм байна. Жүжигчин Kirsten Dunst, дуучин Jewel зэрэг одууд иймэрхүү шүдтэй бөгөөд зарим нэг фэнүүдэд нь ихээхэн таалагддаг бололтой.

2. Цагаан хоолтон

Цагаан хоолтон хүмүүс мэдээж өөртэйгөө адилхан цагаан хоолтон хүмүүст тааламжтай хандах нь тодорхой. Харин ийм биш хэрнээ цагаан хоолтонуудад татагдаад байдаг хүмүүс байдаг гэнэ.

3. Аялга

Хэлний аялга нь өвөрмөц бол бас зарим хүмүүст таалагддаг гэнэ. Өөр орноос ирсэн, эсвэл нутгийн аялга дуудлагууд нэг талаараа яриаг нь сонсоод л баймаар болгодог бололтой. Англи хэлэнд бол Австрали, Итали, Франц аялгуудад зарим хүмүүс дуртай байдаг гэнэ. Харин миний хувьд монгол хэлний буриад аялганд дуртай ганц хоёр хүн мэдэх юм байна.

4. Дуугүй байдал

Даруу төлөв зан чанартай хүн үргэлж бусдад хүндлэгдэж байдаг. Харин бүр дуу цөөтэй, ихэнхдээ дуугүй байдаг хүмүүс бий. Тэд ихэнхдээ бусадтай харьцаад байдаггүй боловч тэдэнд дуртай хүмүүс бас байдаг юм байна. Дуу муутай хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө үгээр гэхээсээ илүү үйл байдлаараа илэрхийлдэг. Энэ үйл байдалд нь мөн татагддаг аж.

5. Сүсэг бишрэл

Зарим хүмүүс сүсэг бишрэлтэй хүмүүст дуртай байдаг. Тэд бүр сүм хийдэд мөргөж залбирч буй хүмүүсээс хайр дурлалаа хайх нь ч бий. Мэдээж энд шашны шалтгаан ч бас байдаг. Адилхан зүйлд сүслэж биширдэг хүнтэйгээ хамт байна гэдэг үнэхээр сайхан зүйл.

6. Боловсрол

Боловсролтой, мэдлэгтэй хүмүүст тэнэг л биш бол хүн болгон сайн ханддаг. Гэхдээ бусад хүчин зүйлийг үл анзааран боловсролд нь татагддаг хүмүүс байдаг юм байна. Өндөр зэрэгтэй, магистр доктор бол бүр ч илүү татагдана.

7. Хөлийн хуруу

Сайхан хөлтэй бүсгүйг харахгүй зөрдөг эр хүн байдаг болов уу? Энэ мэдээж энгийн хэрэг, гэхдээ хөл, тэр тусмаа хөлийн хурууг илүүд үздэг хүмүүс бас байдаг. Тэд хамгийн түрүүнд сандаал, улавч өмссөн хүмүүсийн хөлийг нь хардаг гэнэ. Мөн хөл нүцгэн хүмүүсийг харах дуртай.

8. Онцгой байдал
Хэрвээ та “энгийн” хүмүүсээс арай л нэг өөр бол хайртайгаа учрах боломж байгаа л юм байна. Хүн болгонд мэдээж өөр өөрийн онцлог шинж байдаг боловч түүнийгээ ил гаргах нь төдийлэн элбэг бус, ихэнх нь бусдын жишиг хэмээн нэрлэгдсэн тогтсон дүрмээр амьдрахыг хүсдэг. Харин оюун санаа, гадаад төрхийн хувьд онцгой, түүнийгээ нээлттэйгээр илэрхийлдэг хүмүүс бий. Эдгээр хүмүүс байгаагаараа байхыг эрхэмлэдэг тул бусдыг татдаг. Харин худлаа бусдаас онцгойрох гэж хэлбэрддэг хүмүүст энэ хамаарахгүй.

9. Хорон үгтэй
Хүнийг шууд уурлуулахгүй боловч цаагуураа егөөдсөн үгтэй хүмүүс байдаг. Ийм хүмүүс ихэнхдээ хошин шогийн мэдрэмж сайтай, дургүйцлээ хошиноор илэрхийлдэг. Зарим хүмүүс эд нарт дургүй бол зарим нь бүр ч илүү дуртай.

10. Үс
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Сайхан үстэй хүнд дургүй хүн байхгүй биз. Харин энэ бол биеийн үс юм. Зарим эмэгтэйчүүд үсэрхэг эрчүүдэд дуртай байдаг. Мөн хөлийн үс, цээжний үс зэрэгт татагддаг бүсгүйчүүд байдаг юм байна. Харин эмэгтэй хүний хувьд биендээ үстэй гэвэл нэг их татагдах эрчүүд байхгүй л болов уу, за бас яадаг ч юм бол доо, юмыг яаж мэдэхэв
 

No comments:

Post a Comment