Monday, April 11, 2011

Бусдад татагддаг сонирхолтой 10 шинж


Энэ хорвоо дээр төгс хүн гэж байдаг болов уу? Тэр хүн бүх талаараа бүх хүнд таалагддаг болов уу? Магадгүй энэ шалтгаанаас үүдэн төгс сайхан хүн гэж байдаггүй байж болох юм. Учир нь хүн хүний сонирхол ондоо, бүгд өөр өөрийн нүдээр бусдыг хардаг. Мэдээж гадаад гоо сайхан давуу эрхтэй гэдэг ч үг яриа, үйл хөдлөл, бодол сэтгэл, боловсрол хүмүүжил зэрэг олон арван хүчин зүйлийг бид өөр өөрсдийн өнцгөөс хардаг, сонгодог. Хэн нэгэн бүсгүй, залууд та татагдлаа гэхэд өөрийн чинь сонирхолд нийцэх олон сайхан дур татам байдлыг нь олж харсан болоод л тэр. Тэгвэл эдгээрээс зарим нэг хүмүүст таалагддаг хамгийн сонирхолтой дур татам шинжүүдийг оруулж байна.

1.Хэлбэр муутай шүд

Сайхан инээмсэглэлд татагдахгүй хэн байх билээ. Гэхдээ хамгийн сайхан шүдтэй, хамгийн хөөрхөн бүсгүй таны урдаас инээмсэглэж байвал та шүдний ооны реклам үзэж байж болох юм Хэлбэр муутай, хайш яйш шүдийг хөөрхөн, секси гэж үздэг хүмүүс байдаг юм байна. Жүжигчин Kirsten Dunst, дуучин Jewel зэрэг одууд иймэрхүү шүдтэй бөгөөд зарим нэг фэнүүдэд нь ихээхэн таалагддаг бололтой.

2. Цагаан хоолтон

Цагаан хоолтон хүмүүс мэдээж өөртэйгөө адилхан цагаан хоолтон хүмүүст тааламжтай хандах нь тодорхой. Харин ийм биш хэрнээ цагаан хоолтонуудад татагдаад байдаг хүмүүс байдаг гэнэ.

3. Аялга

Хэлний аялга нь өвөрмөц бол бас зарим хүмүүст таалагддаг гэнэ. Өөр орноос ирсэн, эсвэл нутгийн аялга дуудлагууд нэг талаараа яриаг нь сонсоод л баймаар болгодог бололтой. Англи хэлэнд бол Австрали, Итали, Франц аялгуудад зарим хүмүүс дуртай байдаг гэнэ. Харин миний хувьд монгол хэлний буриад аялганд дуртай ганц хоёр хүн мэдэх юм байна.

4. Дуугүй байдал

Даруу төлөв зан чанартай хүн үргэлж бусдад хүндлэгдэж байдаг. Харин бүр дуу цөөтэй, ихэнхдээ дуугүй байдаг хүмүүс бий. Тэд ихэнхдээ бусадтай харьцаад байдаггүй боловч тэдэнд дуртай хүмүүс бас байдаг юм байна. Дуу муутай хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө үгээр гэхээсээ илүү үйл байдлаараа илэрхийлдэг. Энэ үйл байдалд нь мөн татагддаг аж.

5. Сүсэг бишрэл

Зарим хүмүүс сүсэг бишрэлтэй хүмүүст дуртай байдаг. Тэд бүр сүм хийдэд мөргөж залбирч буй хүмүүсээс хайр дурлалаа хайх нь ч бий. Мэдээж энд шашны шалтгаан ч бас байдаг. Адилхан зүйлд сүслэж биширдэг хүнтэйгээ хамт байна гэдэг үнэхээр сайхан зүйл.

6. Боловсрол

Боловсролтой, мэдлэгтэй хүмүүст тэнэг л биш бол хүн болгон сайн ханддаг. Гэхдээ бусад хүчин зүйлийг үл анзааран боловсролд нь татагддаг хүмүүс байдаг юм байна. Өндөр зэрэгтэй, магистр доктор бол бүр ч илүү татагдана.

7. Хөлийн хуруу

Сайхан хөлтэй бүсгүйг харахгүй зөрдөг эр хүн байдаг болов уу? Энэ мэдээж энгийн хэрэг, гэхдээ хөл, тэр тусмаа хөлийн хурууг илүүд үздэг хүмүүс бас байдаг. Тэд хамгийн түрүүнд сандаал, улавч өмссөн хүмүүсийн хөлийг нь хардаг гэнэ. Мөн хөл нүцгэн хүмүүсийг харах дуртай.

8. Онцгой байдал
Хэрвээ та “энгийн” хүмүүсээс арай л нэг өөр бол хайртайгаа учрах боломж байгаа л юм байна. Хүн болгонд мэдээж өөр өөрийн онцлог шинж байдаг боловч түүнийгээ ил гаргах нь төдийлэн элбэг бус, ихэнх нь бусдын жишиг хэмээн нэрлэгдсэн тогтсон дүрмээр амьдрахыг хүсдэг. Харин оюун санаа, гадаад төрхийн хувьд онцгой, түүнийгээ нээлттэйгээр илэрхийлдэг хүмүүс бий. Эдгээр хүмүүс байгаагаараа байхыг эрхэмлэдэг тул бусдыг татдаг. Харин худлаа бусдаас онцгойрох гэж хэлбэрддэг хүмүүст энэ хамаарахгүй.

9. Хорон үгтэй
Хүнийг шууд уурлуулахгүй боловч цаагуураа егөөдсөн үгтэй хүмүүс байдаг. Ийм хүмүүс ихэнхдээ хошин шогийн мэдрэмж сайтай, дургүйцлээ хошиноор илэрхийлдэг. Зарим хүмүүс эд нарт дургүй бол зарим нь бүр ч илүү дуртай.

10. Үс
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Сайхан үстэй хүнд дургүй хүн байхгүй биз. Харин энэ бол биеийн үс юм. Зарим эмэгтэйчүүд үсэрхэг эрчүүдэд дуртай байдаг. Мөн хөлийн үс, цээжний үс зэрэгт татагддаг бүсгүйчүүд байдаг юм байна. Харин эмэгтэй хүний хувьд биендээ үстэй гэвэл нэг их татагдах эрчүүд байхгүй л болов уу, за бас яадаг ч юм бол доо, юмыг яаж мэдэхэв
 

Wednesday, April 6, 2011

Монголын дуучдын жинхэнэ нэр

Манай рок попын уран бүтээлчдийн дийлэнх нь анх урлагт хөл тавихдаа жинхэнэ нэрээ нууцалж, зарим нь бүр огт холбоогүй мөртлөө өөртөө таалагдсан нэрээр гарч ирсэн байдаг. Энэ нь магадгүй тэдний PR-тай холбоотой байдаг биз. Өөрийнхөө жинхэнэ нэрээр гарч ирвэл хүмүүст танигдах нь удаан байж болох талтай. Ингээд жинхэнэ нэрээ нууцалсан Монголын оддыг танилцуулъя.
1. Залуу R&B дуучин Маралжингоо буюу Өүлэн. Түүний эцэг эхээс заяасан жинхэнэ нэр нь Өүлэн. Олонд Маралжингоо нэрээрээ танигдсан. Хүмүүс түүний жинхэнэ нэрийг төдийлөн мэддэггүй ч, Маралжингоо нэрэнд бүгд дасчээ.
 2. Дуучин Эгшиглэн буюу Болортуяа. Эгшиглэн хэмээх аялгуулаг нэрийг “B продакшн”-ы захирал, дуучин Д.Болд бодож олжээ. Тэрээр продакшныхаа шинэ дуучдыг өвөрмөц байдалтайгаар гаргаж ирэхийн тулд стиль, имижээр зогсохгүй нэрэн дээр нь хүртэл анхаарч ажилласан нь дуучин Эгшиглэнгийн одоогийн амжилттай нягт холбоотой.
3. Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Уламбаяр. Энэ нэрийг сонсохоор танд эрэгтэй хүний нэр шиг сонсогдож болох юм. Гэхдээ Ука энэ нэрэндээ үнэхээр хайртай гэнэ. Түүний нэрийг ээж Т. Заманд нь охиноо улам баяр, хөөрөөр дүүрэн явахын ерөөлөөр өгсөн гэдэг.
4. Дуучин Нара буюу Нарантуяа. Рок попын хамгийн өвөрмөц нэртэй уг дуучин маань нэгэн ярилцлагадаа: “Миний бүтэн нэр надад хөдөөний нэр шиг санагдаад байдаг юм” хэмээжээ.
5. Реппер Quiza буюу Батцэнгэл. Түүний бүтэн нэрийг төдийлөн хүн мэддэггүй ээ.

6. Дуучин Ану буюу Уранхолбоо. Түүнийг багаас нь гэр бүлийнхэн, найзууд нь Ану гэж дууддаг байжээ. Багын энэ нэр нь түүнийг урлагийн ертөнцөд гарч ирэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
7. Дуучин Марта буюу Нарангэрэл. Тэрэээр Мартын 8-ны өдөр төрсөн бөгөөд ойр дотны хүмүүс нь дуудахдаа Марта хэмээн дууддаг гэнэ. Бас л урлагийн ертөнцөд гарч ирэхдээ Марта нэрээрээ олны танил болсон залуу уран бүтээлч юм.
8. Хөтлөгч, реппер Бобо буюу Болорхүү. Түүний хөтлөгчийн нэр Жошуа бөгөөд урлагийн нэр нь Бобо. Харин жинхэнэ нэр нь Болорхүү аж. Хүссэн нэрээр нь дуудахад “Айн л...” гэдэг гэнэ.

9. Дуучин BX буюу Батбаатар. Тэрбээр нэрний эхний Б үсэг, дараагийн X буюу нууцлаг, далд гэсэн утгатай үсгийг нийлүүлж урлагийн нэрээ олж авсан. Харин бүтэн нэрээр нь дуучны ээж л дууддаг гэнэ.
10. Хөтлөгч, реппер B.A.T буюу Батболд. Эхнийхээ “БАТ” гэсэн хэсгийг гадаад үсгээр нь буюу B.A.T гэж урлагийн нэрээ өгчээ.
11. Флаш хамтлагийн дуучин Бэбэ буюу Билгүүн-Од.Нэг хэсэг Монголын залуучуудыг байлдан дагуулж байсан Флаш хамтлагийн гишүүдийн Баба, Бобо, Бэбэ гэх нэр моданд орсон. Харин энэ нэрсийн эхлэлийг Флаш хамтлаг анх гарган иржээ.


12. Киви хамтлагийн дуучин Агий буюу Алтанцэцэг. Түүнийг найзууд нь Агий хэмээн дууддаг бөгөөд анх хамтлагт орохдоо Агий нэрээрээ олонд танигдсан. Алтаа гэж дуудвал өөр Алтаа бас байгаа шүү дээ.
13. Дуучин Астро буюу Алтайхүү.
14. “Гурван охин” хамтлагийн дуучин Соло буюу Солонго.

Tuesday, April 5, 2011

Энэ хаврын загвар

Сүүлийн үеийн моодтой хөл нийлүүлэн алхахыг хүсдэг бүсгүй бүхэн энэ хавар зуны коллекцод анхаарлаа хандуулна уу. Жирийн гэсэн ойлголт энд үгүй бөгөөд загвар болгон өөр өөрийн гэсэн өвөрмөц, чамин оруулгатай юм.






Охид, бvсгvйчvvд бие барьсан, биеийн хэлбэр харуулсан хувцсыг илvvтэй сонгодог хэдий ч энэ жил vvнээс татгалзаж болох нь. Загвар зохион бvтээгчид эмх замбараагvй загвартай, геометрийн дvрс бvхий янз бvрийн шоотой хувцас гоёл болон орж буй талаар өгvvлж байна. Дэлхийн загварын хандлага ч ийм аж. Энэ улиралд бvсгvйчvvдийн гол гангараа хvрэм. Ялангуяа охид богино хvрмээр гоёх дуртай. Хоёр жилийн өмнөөс загварын ертөнцөд байр сууриа эзэлсэн дэрвэгэр хормойтой, өргөн бvстэй хvрэм энэ жил бас л моод. Зөвхөн хvрэм ч бус даашинз ч ийм загвартай байна. Гэхдээ хамгийн өвөрмөц чиг хандлага нь ковбой стиль буюу хэт урт хормой, олон хөндлөн хуниастай банзал, цацаг бvхий чимэглэл байх нь. Өнгөний хувьд сонгодог өнгөнvvд алхам ухарч, халуун бvсийн байгаль, амьтдын өнгө хит болно.

Monday, April 4, 2011

Компьютерийн программ хангамж

Компьютерийн программ хангамж
Компьютерийг хоёр салбарт хуваагдана гэж үзсэн. Программ хангамж гэдэг нь техник хангамжийг хэрэглэгч бүрэн хэрэглэх нөхцөлийг хангаж өгдөг байх ёстой. Тиймээс хүмүүсийн мэддэг хэл дээр бичигдсэн командуудын дараалал юм. Дэлхий дээрх компьютерийн программ хангамжийн ихэнх хувь нь Англи хэл дээр ба том улс гүрнүүдийн хэл дээр бичигдсэн байдаг. Гэхдээ тухайн улс орон өөрийн хэл дээрээ программаа зохион хэрэглэх нь нэлээд элбэг байна. Программ хангамжийг
- системийн /Үйлдлийн систем/
- хэрэглээний /Word, Excel.../
- driver install /Техник хангамжийг ажиллуулах/
- мэргэжлийн/АutoСАD, МаthСАD../
- Utility программ /Scandisk, Kaspersky AntiVirus.../гэх мэт ангилж болно.
Компьютер нь виртуал ертөнцийг бий болгодог гайхамшигт төхөөрөмж билээ. Хэдийгээр компьютер нь гайхамшигтай техникийн бүтээл боловч программ хангамжгүйгээр (ПХ) жирийн л нэг төмөр, пластмассийн цуглуулга болж хувирна. ПХ буюу SOFTWARE нь компьютерийг амь оруулдаг сүнс нь юм Системийн ПХ гэдэг нь компьютерийг ассаасан хугацаанаас эхлэн хэрэглэгч компьютерийг ашиглахад бэлэн болох хүртэл ажилладаг ПХ-ийг хэлнэ.
Мөн системийн ПХ нь хэрэглэгч компьютерийг хэрэглэж байх явцад системийн тогтвортой үйл ажиллагааг хангаж системийн үйл ажиллагааг хянах үүргийг гүйцэтгэдэг.
Системийн ПХ-д системийн техник төхөөрөмжүүдийг удирдах, тохируулах, техник төхөөрөмжүүдтэй хэрэглэгчийг холбох ПХ-ууд бас багтдаг. Жишээлбэл: Windows Explorer, Control Panel г.м.
Системийн ПХ-ийг:
BIOS (Үндсэн Оролт Гаралтын Систем)
OS (Үйлдлийн Систем) гэж 2 ангилдаг.
Компьютерийн CPU тэжээлийн хүчдэлд залгагдан ассан хунгацаанаасаа эхлээд ПХ-ийг хамгийн эхний зааварчлага инструкциэс эхлэн гүйцэтгэж эхэлдэг. Ийнхүү CPU нь орчин тойрондоо байгаа оролт гаралтын төхөөрөмжүүдтэй танилцаж, ямар ямар төхөөрөмжүүдтэй харьцан ажиллахаа таньж авах хэрэгтэй болно. Энэхүү ПХ-ийг үндсэн техникийн түвшиний ПХ гэж нэрлэх бөгөөд түүнийг компьютерийн эх хавтан дээр суурилагдсан, байнга мэдээллээ хадгалж байдаг ROM (Read Only Memory) хэмээх санах ойд байрлуулсан байдаг. Энэхүү ПХ-ийг BIOS (Basic Input Output System) гэж нэрлэнэ. (Үндсэн Оролт Гаралтын систем). Хэрэв техник хангамжуудыг зөв таниж, алдаа, эвдрэл /үндсэн төхөөрөмжүүдийг CPU, RAM, Хадгалах төхөөрөмжүүдийг/ зэргийг шалгах BIOS нь хийж гүйцэтгэнэ. BIOS- ийн үйл ажиллагаагаа дуусгаад Operating System (OS) буюу Үйлдлийн системд үйл ажиллагааг шилжүүлнэ.
Үйлдлийн систем бол компьютерийн үндсэн программ хангамж юм.
Үйлдлийн системгүй бол компьтер амьгүй цогцостой адил.
Компьютерийн BIOS ажиллаж дуусаад үйлдлийн системийг ажиллуулж эхлэх процессийг BOOT гэж нэрлэнэ. Үйлдлийн ситемийг мэдээлэл хадгалах дискийн төхөөрөмжүүдийн альнаас эхлэх вэ? гэдгийг BIOS зааж өгнө. Үүнд: Floppy drive Hard Disk Drive CD-ROM drive LAN USB гэх мэтчилэн зааж өгөх ба харин дэс дарааллыг нь хэрэглэгч урьдчилан зохицуулж болдог. Үүнийг Boot Up Sequence гэдэг. Энэ процесс нь хамгийн түрүүнд олдсон нэг л төхөөрөмжөөсөө ҮС-ийг ажиллуулдаг. Ө. х. ҮС олдсон л бол дараагийн төхөөрөмж рүү шилжихгүй. Хэвийн ажиллагаатай компьютерийн ҮС нь голдуу хатуу дискнээс хэлэх нь зохимжтой байдаг.


Үйлдлийн систем

Boot буюу компьютерийг эхлүүлдэг программийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний программийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг.